Хадгаламж нээх нь зорилгодоо хүрэх, ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, аялах зугаалах, болзошгүй эрсдэлээс хамгаалах гээд олон талын ач тустай. Гадны орны иргэд анхны цалингаасаа эхлээд л хадгаламж үүсгэдэг байхад, Монголчууд бидэнд энэ зуршил тогтоогүй нь судалгаанаас харагддаг. Үүнийгээ хадгалах илүүдээ гарсан мөнгө байхгүй, эсвэл банк орох завгүй гэх зэргээр хаацайлдаг ч эдгээр нь ердөө л шалтаг юм.
Нэгдүгээрт хүний хэрэгцээ хязгааргүй тул зарцуулаад үлдсэн мөнгөө хадгалах биш харин хадгаламждаа мөнгө хийгээд үлдсэн мөнгөндөө тааруулж хэвших хэрэгтэй. Танд хэдэн төрлийн хадгаламж хэрэгтэй тухай болон хуримтлал үүсгэх хялбар аргуудын талаар бидний өмнө нь нийтэлсэн зөвлөгөөг сонирхоорой.
Хоёрдугаарт банкны үйлчилгээ танд улам ойртож байгаа өнөө үед та буйдан дээрээ тухлангаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, хадгаламж нээж, хуримтлалаа арвижуулах боломжтой болсон байна. Танд Khan Bank аппликэйшн байхад л хангалттай.
Khan Bank аппликэйшнээр ямар данс нээж болох вэ?
- Харилцах данс
- Энгийн хугацаагүй хадгаламж
- Хүүнээс хүү бодох хугацаагүй хадгаламж
- Энгийн хугацаатай хадгаламж
- Онлайн хугацаатай хадгаламж ( хамгийн өндөр хүүтэй 🤗 )
- Хуримтлалын хадгаламж
Хэрхэн данс нээх зааварчилгааг энд дарж үзээрэй.
Дансаа ингээд л хэдхэн товчлуур дараад нээчихдэг юм байж... Харин хэрхэн “хариуцлагатайгаар” дансандаа тогтмол орлого хийдэг болох вэ?
Хамгийн шилдэг арга бол дансаа хуримтлалын үйлчилгээнд холбуулах юм
Ингэснээр таны данснаас хадгаламжийн данс руу тань сонгосон тогтмол хугацаа, тогтмол дүнгийн дагуу автоматаар орлого шилжинэ. Жишээлбэл та сар бүрийн 15-ны өдөр 100,000₮ хадгаламжийн данс руугаа шилжүүлнэ гэсэн тохиргоог нэг удаа хийснээр цаашид сар бүр таны данснаас ямар ч шимтгэл, хураамжгүйгээр хадгаламжийн данс руу тань хуримтлал автоматаар татагдаж, танаас ямар ч нэмэлт үйлдэл гаргахгүйгээр таны хуримтлал өссөөр байх болно. Анзаараагүй байж байгаад хааяа нэг харахад “баяжчихсан” байхыг харах хичнээн урамтай гээч!
Хэрхэн дансаа хуримтлалын үйлчилгээнд холбох зааварчилгааг энд дарж үзээрэй.
Мэдэхэд илүүдэхгүй
- Та тухайн хуанлийн жилдээ онлайнаар нийт 3 данс нээх боломжтой.
- Онлайнаар нээсэн хугацаатай хадгаламжийн дансандаа хадгаламжийн дэвтэр авах боломжгүй.
- Khan Bank аппликэйшнээ нээгээд, баруунаас зүүн тийш swipe хийгээд, ДАНСНЫ ЖАГСААЛТ хэсэг рүү ороход данс бүрийн урд байдаг товчин дээр дарж дансны дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Энэ хэсэгт таны дансны хүү, дараагийн хүү олгох огноо, хугацаатай хадгаламж бол хугацаа дуусах огноо болон хугацаа сунгах захиалга өгөх боломж зэрэг мэдээллүүд харагдана.