<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хэмнэлт хийх хялбар арга

Лояалти гэж юу вэ?

Лояалти гэж үг хаа сайгүй сонсогдоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Харин та лояалти хөтөлбөр гэж юу болох, яагаад танд хамаатай, хэрэгтэй гэдэг талаар мэдэх үү?

“Loyalty” гэдэг нь үнэнч байдал гэсэн утгатай англи үг юм. “Loyalty program” буюу Лояалти хөтөлбөр нь харин бизнесүүд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлж, тогтмол үйлчлүүлэх байдлыг нь нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй хөнгөлөлт, урамшуулал олгох төрөл бүрийн маркетинг, борлуулалтын санаачилгууд юм.

Лояалти хөтөлбөрийг зөвхөн хэрэглэгч байгууллагад төдийгүй байгууллага хэрэглэгчид үзүүлж буй үнэнч байдал гэх ойлгож ч бас болно.

Олон бизнесүүд шинээр үүсэж, зах зээл дээрх хоорондын өрсөлдөөн нь улам нэмэгдэхийн хэрээр хэрэглэгч бидэнд олон сонголтууд бий болж, шийдвэр гаргах эрх мэдэл бидний гарт орж байгаа билээ. Иймээс бизнесүүд хэрэглэгч биднийг татахын тулд төрөл бүрийн таатай нөхцөл, хөнгөлөлт урамшууллуудыг санал болгосоор байна.

Бизнесүүд хоорондын энэхүү өрсөлдөөн нь хэрэглэгч бидэнд ихээхэн давуу талуудыг санал болгож байхад үүнийг хайхралгүй өнгөрч болно гэж үү?

Бидний амьдралд байдаг лояалти хөтөлбөрүүдийн хамгийн ойр жишээ гэвэл бүх сүлжээ дэлгүүрүүд болон кофе шопууд байна. Хүн бүрд байдаг Номингийн картаар л гэхэд зөвхөн Номингийн хүнсний дэлгүүрүүд төдийгүй бусад дэлгүүрүүдээр нь ч хөнгөлөлттэй үйлчлүүлдгээрээ бидэнд ихээхэн хэмнэлт хийх боломжийг олгож байдаг билээ. Нөгөө талаасаа Номингийн карттай хүмүүс ч Номингийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэхийг илүүд үздэг байна. Caffe Bene, Coffee Bean зэрэг кофе шопууд ч бас 10-ыг авбал 1 үнэгүй гэсэн урамшууллын карт үйлчлүүлэгчдээ олгож байгаа нь мөн үйлчлүүлэгчээ тогтмол ирж байхыг уриалж буй нэг хэлбэр юм.

Лояалти хөтөлбөр нь хэрэглэгчид байнгын үйлчлүүлдэг газруудаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож, харин бизнес эрхлэгчдэд байнгын үйлчлүүлэгчээ тогтоон барих, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх давуу талуудыг олгодгоороо аль аль талдаа үр өгөөжтэй тогтолцоо билээ.

Хэрэглэгчид зөвхөн нэг байгууллагаар бус олон төрлийн байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгодог бас нэгэн төрлийн лояалти хөтөлбөр нь кредит картанд дагалддаг лояалти байгууллагууд юм. Дэлхий дахинд бүх банкны кредит картууд нь зорилтот харилцагчийнхаа хэрэгцээ шаардлага, хэв маягт нь нийцэхүйц лояалти байгууллагуудыг нэгтгэсэн байдаг.

ХААН Банкны Glamour кредит карт нь:

Зөвхөн бүсгүйчүүдэд гэсэн тодотголтойгоор гарч ирсэн бүтээгдэхүүн бөгөөд өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргадаг бүсгүйчүүдийн зорин очиж үйлчлүүлэх дуртай байгууллагуудыг лояалти хөтөлбөртөө нэгтгэсэн байдгаараа онцлог билээ. Хэрэв та сонирхож байвал энд дарж хамтрагч байгууллагуудын жагсаалт болон хөнгөлөлтийн хувиудтай танилцаарай. Говь, L’occitane, Yves Rocher, Michel & Amazonka, Levi’s, Dr. Martens, Charles & Keith, Pedro, Carters, Godiva, Эрүүлмаа, Roc café, Cinderella Clinic, Choijin Temple, Sakura, Nagomi гээд л таны үйлчлүүлдэг өчнөөн байгууллагуудыг та жагсаалтаас олж харах болно. Мөн зардал ихтэй баярын өдрүүдэд хөнгөлөлт улам нэмэгдэхийн зэрэгцээ cashback буюу буцаан олголтын урамшуулал зарлагддаг тул та ихээхэн хэмнэлт хийх боломжтой.

Бүсгүй та тогтмол үйлчлүүлдэг байгууллагууддаа хөнгөлөлт эдэлж, илүү их хэмнэлт хийхийг хүсвэл яг одоо Glamour кредит карт авах хүсэлтээ илгээгээрэй.

Холбоотой нийтлэл: Хуримтлал үүсгэх хялбар аргууд

Glamour захиалах хүсэлт

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ