<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Танд кредит карт хэрхэн туслах вэ?

Та Confessions of a Shopaholic гээд кино үзэж байсан уу? Хувцас загварын хоббитой нэгэн эмэгтэй кредит картаараа өөрт таалагдсан үнэтэй, гоёмсог бүхнийг авсаар байгаад бөөн өрөнд орчхоод хамаг юмаа дуудлага худалдаагаар зараад өрөө төлдөг...

Тэр киног үзээд би кредит карт гэж бөөн өрөнд оруулдаг дэмий эд юм байна гэж ойлгодог боллоо. Хэдэн жилийн өмнөөс Монголын банкууд кредит карт сурталчилж эхлэхэд нэг их сонирхсонгүй. Би өөрийгөө санхүүгийн нилээд сахилга баттай, байгаа мөнгөө зохицуулаад зарцуулчихдаг тул надад онцын хэрэггүй гэж боддог байв.

Нэгэн орой хэдэн найз бүсгүйчүүдтэйгээ Los Bandidos-д оройн хоолонд ороод сууж байлаа. Тооцоогоо хийгээд гарах болоход манайхны нэг нь би картаараа тооцоо хийчихье, та нар дансаар шилжүүлчих, би энэ картаараа 5% хөнгөлөлт 5% буцаан олголт авдаг юм гээд картаа өгч байна. Би ч хараад нөгөө гоё рекламтай карт байна, царайлаг чамин харагдах юм аа гэж бодоод л өнгөрөв. Өөр нэг найз минь ихэд сонирхон асууж байна. Сонсоод байхнээ ямар ч байсан мөнгөгүй үед хэрэг болдог, гэнэтийн хэрэгцээ шаардлага гарсан үед хүнээс асуух, гуйх шаардлагагүй болох юм байна гэж ойлголоо.

Нэгэнт анзаарчихсан юм хаа сайгүй нүдэнд тусаад байдаг даа? Нөгөө карт чинь хаа сайгүй л харагдаад эхэллээ. Орсон дэлгүүр бүрд л Glamour кредит картаараа хөнгөлөлт аваарай гэсэн юм кассан дээрээ байрлуулчихсан, зурагтаар ч 5% буцаан олголт аваарай гээд байхаар хүн чинь яалт ч үгүй сонирхож эхэлдэг юм байна.

Дараагийн удаа найзуудтайгаа уулзахад дахиад л нөгөө кредит картын талаарх яриа эхлэн, энэ удаад би илүү лавшруулан яаж авах талаар асуулаа. Заавал банкны салбарт очоод байх шаардлагагүй утсаар яриад л банкнаас хүн ирж уулзаад мэдээлэл өгөөд материал бүрдүүлж аваад хэд хоногийн дараа ажлын хаягаар хүргээд өгчихдөг юм байна. Бид хэд ам уралдаад ер нь дажгүй юм байна, энэ картыг захиалъя гэцгээгээд л өнгөрлөө.


"100,000 төгрөг авлаа гэхэд хүү нь ердөө 2500 төгрөг"


Маргааш нь ажил дээрээ ирээд залгасан чинь нээрээ л ирж уулзаад л бүхнийг зохицуулчихдаг миний зүгээс нэг их ажиллагаа гарсангүй. Дараагийн долоо хоногт карт маань хүргэгдээд ирлээ. Өнгө үзэмж нь үнэхээр л чамин, түрийвчиндээ хийхэд урамтай юм. Шинэхэн картаа хүлээж байх зуураа яаж хэрэглэхээ би аль хэдийн төлөвлөчихсөн байлаа. Худалдан авалт хийхдээ Glamour картаа ашиглаад, бэлэн мөнгө хэрэг болсон үед цалингийн картаа хэрэглэмээр юм байна лээ. Учир нь кредит картын төлбөрөө хугацаандаа багтаан төлбөл худалдан авалт нь хүүгүй, харин бэлэн мөнгөний хүү нь харьцангуй бага буюу 2,5% юм байна. Жишээ нь 100,000 төгрөг авлаа гэхэд хүү нь ердөө 2500 төгрөг. Гэхдээ картаараа сард яг хэдэн төгрөгийн зарцуулалт хийхээ урьдчилан тооцоолохгүй бол төлж чадахаасаа хэтрүүлэн хэрэглэчих гээд байх сул талтай юм байна шүү.


"Эмэгтэйчүүд бидний шохоорхсон зүйлээ аваад санаа амрах, сэтгэл дүүрэх тэр мэдрэмжийг бол энэ карт яалт ч үгүй өгч чаддаг"


Санаатайгаар хэтрүүлэн хэрэглэсэн үе ч бас байна нууцгүйдээ. Гадаа дулаараад үс зүсээ янзалмаар, шинэ хувцас хунар, цүнх, гутал авмаар санагдаад мөнгө хүрэлцэхгүй үе байдаг даа. Ийм үед за яадаг юм гэж бодоод л шууд Glamour картаа зуруулаад авчихсан. Эмэгтэйчүүд бидний шохоорхсон зүйлээ аваад санаа амрах, сэтгэл дүүрэх тэр мэдрэмжийг бол энэ карт яалт ч үгүй өгч чаддаг. Ямар ч үед мөнгөгүй болчихлоо гэж санаа зовох зүйлгүй тайван байдаг ба ганц гоё гутал, цүнх авах гэж нөхрөөсөө, найз залуугаасаа мөнгө гуйж царай алдалгүй өөрөө картаа зуруулаад л авах, би өөрт хэрэгцээтэй зүйлээ хэнээс ч гуйлгүй өөрөө авч чадна гэдгээ мэдрэх бол үнэхээр бардам мэдрэмж.


"Төлбөр тооцоогоо Glamour картаараа хийх цаанаа л нэг чамин эрхэмсэг"


Бас өөр сэтгэл санааг дээшлүүлдэг зүйл нь гэвэл төлбөр тооцоогоо Glamour картаараа хийх цаанаа л нэг чамин эрхэмсэг. Эмэгтэйчүүд бид үсээ гоё янзлаад, нүүрээ гоё будаад, ганган хувцаслаад, сүрчиг сэнгэнүүлээд гарахдаа цаанаа л нэг өөртөө итгэлтэй эрхэмсэг мэдрэмж авдаг даа. Glamour картаа түрийвчээсээ гаргаад өгөхөд яг тийм мэдрэмж төрдөг.


"Жилийн хураамжид төлсөн мөнгөө хангалттай буцаагаад олчих юм байна"


Түүнээс гадна анхандаа би жилийн хураамжид төлсөн 100,000 төгрөгөндөө бага зэрэг харамсаж л байлаа. Харин хөнгөлөлт үзүүлдэг газруудаар нь үйлчлүүлээд бас Шинэ жил, Цагаан сарын үеэр буцаан олголт авсныхаа дараа ер нь жилийн хураамжид төлсөн мөнгөө хангалттай буцаагаад олчих юм байна гээд харамсахаа больсон. Хөнгөлөлт үзүүлдэг газрууд нь ер нь л бүсгүйчүүд бидний ихээхэн үйлчлүүлдэг газрууд байдаг. Би жишээлбэл Цагаан сараар эмээдээ Говийн ноолууран цамц, ээждээ L’occitane, найзынхаа төрсөн өдрөөр Michel & Amazonka подволк, Charles & Keith-ээс өөртөө цүнх, шинэхэн ээж болсон найзыгаа эргэхдээ Carters-аас бэлэг авахдаа гээд л өчнөөн л удаа хөнгөлөлттэй үйлчлүүлсэн. Баярын үеэр бас Номин, Интерном, Өргөө кино театраар үйлчлүүлээд 5% буцаан олголт авсан. Буцаан олголт нь дансанд бөөндөө ихээр орж ирээд бэлэг авч байгаа юм шиг гоё л юм байна лээ. Цэргийн баяраар бүр урамшуулалт үе байж таараад Чандмань брэндийн зангиаг картаараа 30% хөнгөлөлттэй үнээр авсан.

Байнга хэрэглэдэг гоо сайхны ком гэх мэт зүйлс цалин буухаас өмнө дуусчихаар цалингаа хүлээгээд нэг хэцүү байдаг даа? Glamour карттай байхад бол тийм зүйл тохиолдохгүй. Товчхондоо Glamour карт бүсгүйчүүд бидний амьдралыг илүү амархан бас жаргалтай болгож өгдөг.

Саяхан л кредит карт өрөнд оруулдаг дэмий гэсэн ойлголттой байсан бол одоо харин кредит карт миний амьдралын чухал хэсэг болсон. Загвар дизайны хувьд ч, олон хөнгөлөлт урамшуулал санал болгодгоороо ч, хэрэгтэй үед найдвартай ар тал болдгоороо ч Glamour кредит карт бүсгүйчүүд бидэнд сэтгэл хангалуун мэдрэмж, санхүүгийн эрх чөлөөг олгодог.

Холбоотой нийтлэл: Хэмнэлт хийх хялбар арга

Glamour захиалах хүсэлт

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ