<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сэтгэл зүйд үндэслэсэн маркетинг – 1

Нийтлэсэн Khan bank on Dec 7, 2020 6:31:00 PM

Бидний тархи яаж ажиллаж, аливаа мэдээллийг хэрхэн хүлээж авч, хэрхэн боловсруулж, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг судалдаг сэтгэл зүйд үндэслэсэн “Cognitive Science” гэх шинжлэх ухаан байдаг. Энэхүү шинжлэх ухаанд үндэслэн суралцах чадвар, ой тогтоолтоо сайжруулах, хиймэл оюун ухаан хөгжүүлэх, тархины эмгэгийн эмчлэх гээд л олон боломжууд бий болж байгаагийн нэг нь сэтгэл зүйд тулгуурласан маркетинг юм. Сурталчилгаагаа хүмүүст илүү хүргэж, сонголтод нь нөлөөлөхийн тулд орчин үеийн маркетерууд дараах тактикуудыг хэрэглэж байна.

 

Зургийг дэлгэцийн зүүн талд,
текстийг баруун талд байрлуулах

 


Хүн зүүн талд буй мэдээллийг баруун тархиараа, баруун талд буй мэдээллийг зүүн тархиараа хүлээн авч боловсруулдаг байна. Тэгэхээр бүтээгдэхүүний танилцуулга байршуулахдаа баруун тархи бол бүтээлч тал тул зургийг зүүн талд, зүүн тархи логик тал тул текстэн мэдээллийг баруун талд байршуулах нь хэрэглэгчид таны өгөх гэж буй мэдээллийг илүү сайн хүргэдэг байна.

 

Оюуны холбоо үүсгэхүйц байдлаар

зургийг байршуулах

 


Бүтээгдэхүүний зургийг авахдаа хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг хэрэглэж буй мэт өнцгөөс авах нь худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлдэг.  Жишээлбэл, аяганы сэнжийг баруун талд байрлуулах, хоолонд хийсэн халбагыг баруун талд байршуулах, гуталны өмсөх талыг үзэгч рүү харуулан байрлуулах, хүнсний бүтээгдэхүүнийг уут савлагаанаас нь гаргах гэх мэтээр зурагтай холбогдох боломжийг үүсгэх хэрэгтэй.

Call to action (CTA) буюу хэрэглэгчийг үйлдэлд дуудахдаа
хэрэв хүний зураг ашиглаж байгаа бол харцыг нь
CTA рүү чиглэсэн байдлаар байрлуулах

 

Маркетингийн гол мессеж нь үзэж буй хэрэглэгчийн яг одоо таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах үйлдэлд дуудах байдаг. Үйлдэлд дуудсан хэсэг энд дар, яг одоо авах, сагсанд нэмэх зэрэг үйл үг байх, тодруулсан байх зэргээр анхаарал татах хэрэгтэй бөгөөд үүн дээр нэмээд зурагт буй хүний харцыг үйлдэлд дуудах хэсэг рүү чиглүүлснээр хэрэглэгчийн анхаарал тийш хандах магадлалыг улам нэмэгдүүлнэ.

 

Сэтгэл зүйд нөлөөлөх үгүүдийг

том шрифтээр бичих

 


Шрифтийн хэмжээ, хэлбэр тухайн үгийг хүлээн авах эмоцид нөлөөлдөг. Томоор бичсэн текст илүү хүчтэй нөлөөлнө, улаан ямар нэг аюул, анхаарах шаардлагатайг илэрхийлнэ гэх мэт. Энэ логикт тулгуурлан шрифтийн хэлбэр, хэмжээгээр тухайн хэлж буй үгийнхээ дагалдах сэтгэл хөдлөлийг илэрхийлэх боломжтой гэсэн үг. Эерэг үгийг нь тодруулаад, томруулаад, аз жаргалтай зурагтай хослуулаад эерэг мэдрэмжий хүнд өгөх гэх мэт.

 

Хаан бизнес үйлчилгээ

Гарчиг: маркетинг

Сэтгэгдэл үлдээх