<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Маркетинг 4P дахин сануулах нь

Khan Business
Нийтлэсэн Khan Business on Dec 7, 2020 6:20:21 PM

Маркетингаар сурсан хүн болгоны мэддэг хамгийн энгийн онол бол 4P. Гэвч бодит амьдрал дээр бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг хийх гээд санаа хайхдаа тэр бүр “Заа манай 4P чинь...” гээд бодоод суудаггүй. Юу хийгээд байгаагаа ойлгохгүй, санаа бодлуудаа цэгцэлж чадахгүй байвал, эсвэл маркетингаар сураагүй, сайн мэдэхгүй гээд нэг л өөрийгөө голонгуй байгаа бол бизнесээ 4P-ээр анализ хийж үзээд, юун дээр төвлөрөх, юуг сайжруулахаа олж хараарай.

Product (бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ), Price (үнэ), Placement (байршил), Promotion (сурталчилгаа) буюу зөв бүтээгдэхүүнийг зөв байршуулж, зөв үнийг тодорхойлж, зөв аргаар нь сурталчилж, эдгээр 4-ийн хоршил сайн байснаар таны бүтээгдэхүүн, үйлчилгээг олон хүн хэрэглэнэ гэсэн онол юм. Энгийн сонсогдож байгаа боловч эдгээр дээр л хэрхэн үйлчлүүлэгчийн хэрэгцээг мэдэрч, асуудлыг нь шийдэж, шинэлэг бүтээлчээр хандахаас таны борлуулалтын амжилт шийдэгдэнэ.

 

Product (бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ)

 

Таны бүтээгдэхүүн үйлчилгээ яагаад хүнд хэрэгтэй вэ, ямар асуудлыг нь шийдэж байна вэ? Өмнө нь гарч ирсэн ийм төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа давуу талтай вэ, юуг нь сайжруулсан бэ? Юу дутуу байна вэ? Юу илүү буюу хүн хэрэглэхгүй байна вэ? Хэрэглэгч түүнийг ямар зорилгоор хэрэглэж байна вэ? Сайжруулах боломж юу байна вэ?

 

Price (үнэ)

 

Таны бүтээгдэхүүн хэнд зориулагдсан бэ? Тухайн хүнд ямар үнэ цэнийг авчирч байгаа вэ? Таны тогтоосон үнэ хүргэж буй үнэ цэнэтэйгээ тохирч байна уу? Чанарыг нь сайжруулаад үнийг нь нэмэхэд хэрэглэгч дуртай байх уу? Хямдруулснаар нэр хүнд, үнэ цэнийг нь буулгаж байна уу? Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ямар зардлууд гарч байна вэ? Түүнийг багасгах ямар боломжууд байна вэ?

 

Placement (байршил)

 

Таны бүтээгдэхүүн үйлчилгээг хаанаас худалдаж авах вэ? Хайж явж цаг алдаж байна уу? Хэрхэн яаж авах нь хэрэглэгчид тодорхой байна уу? Огт мэдэхгүй хүн хаанаас мэдэж авах вэ? Таны зорилтот үйлчлүүлэгч хаана цагаа өнгөрүүлж байна вэ? Хаана таны бүтээгдэхүүнийг анзаарч харах магадлал хамгийн өндөр байна вэ? Хэрэгтэй гэдгийг нь ямар үед санаж байна вэ?

 

Promotion (сурталчилгаа)

 

Хаагуур сурталчлах вэ?  Ямар өнцгөөр ярих вэ? Юуг онцлох вэ? Хэрхэн ялгарах вэ? Яаж анхаарлыг нь татах вэ? Хэрхэн итгэлийг нь олох вэ? Хэрхэн сэтгэл хөдлөлтэй нь холбогдох вэ? Хамгийн гол нь хэрхэн залхаахгүй байх вэ?

 

Бид сурталчилгааны нийгэмд амьдарч, хүн бүр үнэндээ энэ олон сурталчилгаанаас залхаад байна. Зурагт фм-ээр реклам гарангуут сольдог, сошиал дээр skip ad дардаг, гудамжны самбаруудыг байнга харсаар байгаад анзаарахаа больчихсон, инстаграм хүчээ авахтай зэрэгцээд олны анхааралд өртсөн инфлүэнсэрүүдээ ч одоо ад үзээд эхэлчихсэн...

Арга хэлбэр бол байнга шинэчлэгдэж, залхааж, өөрчлөгдсөөр байна. Харин хэнд, ямар үед, ямар асуудлыг нь асуудал биш болгох вэ гэдэгт төвлөрч түүнийгээ голыг нь олоод, бүтээлчээр илэрхийлэх нь хамгийн оновчтой маркетинг болоод байна.

 

Хаан бизнес үйлчилгээ

Гарчиг: маркетинг

Сэтгэгдэл үлдээх