Шинэхэн бизнесээ эхлүүлж, компаниа байгуулж, УБЕГ-т бүртгүүлэх гэж буй таны цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчлөхийн тулд энэхүү зөвлөгөө, зааварчилгааг бэлтгэлээ.
1-р алхам:
Хуулийн этгээдийн нэр сонгох:
- УБЕГ-ын нээлттэй мэдээллийн сангаас өөрийн сонгох нэршил боломжтой эсэхийг шалгана. http://les.burtgel.gov.mn/ вэбсайтад хандан нэр сонгох бөгөөд заавар, зөвлөгөөний хамт байрлаж байгаа болно.
- Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг (44,000₮) банканд тушаасан баримттай ирэхийг анхаарна уу.
2-р алхам:
Бичиг баримт бүрдүүлэх:
Компани үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтыг бэлтгэнэ. Дараах бичиг баримтууд хамаарах ба дэлгэрэнгүй зааварчилгааг https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/les-new холбоосоор орж авна уу.
- Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол
- Дүрэм (2 хувь)
- Өргөдөл гаргах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхийн хуулбар
- Хуулийн этгээд байрлах хаягийн нотлох баримт
- Хөрөнгийн нотлох баримт (Дансны хуулга)
3-р алхам:
Байгууллагын түр данс шинээр нээх:
- Байгууллагыг төлөөлж данс нээлгэж буй этгээдийн биеийн байцаалт
- Данс нээлгэх тухай бичгээр гаргасан хүсэлт (Данс нээх, Интернэт банканд бүртгүүлэх агуулгыг давхар оруулах)
- Харилцагчийн мэдээллийн маягт (Банкан дээр)
- Компани үүсгэн байгуулах тухай тогтоол, шийдвэр, эсвэл дүрэм
- Үүсгэн байгуулагч тус бүрийн биеийн байцаалтын хуулбар
- Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон нэрийн баталгаажуулалтын хуудас
- Банкнаас баталгаат гарын үсгийн маягт авах (Нотариатаар баталгаажуулах зорилгоор)
- Банкнаас нэмэлтээр шаардах бусад бичиг баримт
4-р алхам:
УБЕГ-т бүртгүүлэх:
- Бүрдүүлсэн бичиг баримтаа өгч дараах бичиг баримтуудыг хүлээн авна.
- Гэрчилгээ
- УБЕГ-ын тамгатай дүрэм эх хувиар
- Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох хуудас
5-р алхам:
Тамга хэвлүүлэх:
Дурын тамга хэвлэлийн компанид хяналтын дугаар олгох хуудсыг авч очин тамгаа хэвлүүлнэ.
6-р алхам:
Нотариатаар баталгаат гарын үсэг баталгаажуулах:
Банкны дансанд гүйлгээ хийх эрх бүхий этгээдүүд биечлэн очно.
7-р алхам:
Банкны дансаа идэвхжүүлэх:
- Албан хүсэлт (Тамга, гарын үсэгтэй)
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Хуулийн этгээдийн дүрэм
- Харилцагчийн мэдээллийн маягт
- Баталгаат гарын үсэг, тамганы загвар (нотариатаар баталгаажуулсан)
- Мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны биеийн байцаалт
- Эцсийн өмчлөгч тус бүрийн биеийн байцаалт, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн биеийн байцаалт
- Үйл ажиллагааны чиглэлд нь тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тухайн тусгай зөвшөөрөл