<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Компани байгуулж, бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Khan Business
Нийтлэсэн Khan Business on Sep 15, 2020 2:59:43 PM

Шинэхэн бизнесээ эхлүүлж, компаниа байгуулж, УБЕГ-т бүртгүүлэх гэж буй таны цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчлөхийн тулд энэхүү зөвлөгөө, зааварчилгааг бэлтгэлээ.

 

1-р алхам:

 

Хуулийн этгээдийн нэр сонгох:

  • УБЕГ-ын нээлттэй мэдээллийн сангаас өөрийн сонгох нэршил боломжтой эсэхийг шалгана. http://les.burtgel.gov.mn/ вэбсайтад хандан нэр сонгох бөгөөд заавар, зөвлөгөөний хамт байрлаж байгаа болно.
  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг (44,000₮) банканд тушаасан баримттай ирэхийг анхаарна уу. 

 

2-р алхам:

 

Бичиг баримт бүрдүүлэх:

Компани үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтыг бэлтгэнэ. Дараах бичиг баримтууд хамаарах ба дэлгэрэнгүй зааварчилгааг https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/les-new холбоосоор орж авна уу.

  • Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол
  • Дүрэм (2 хувь)
  • Өргөдөл гаргах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээд байрлах хаягийн нотлох баримт
  • Хөрөнгийн нотлох баримт (Дансны хуулга)

 

3-р алхам:

 

Байгууллагын түр данс шинээр нээх:

  • Байгууллагыг төлөөлж данс нээлгэж буй этгээдийн биеийн байцаалт
  • Данс нээлгэх тухай бичгээр гаргасан хүсэлт (Данс нээх, Интернэт банканд бүртгүүлэх агуулгыг давхар оруулах)
  • Харилцагчийн мэдээллийн маягт (Банкан дээр)
  • Компани үүсгэн байгуулах тухай тогтоол, шийдвэр, эсвэл дүрэм
  • Үүсгэн байгуулагч тус бүрийн биеийн байцаалтын хуулбар
  • Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон нэрийн баталгаажуулалтын хуудас
  • Банкнаас баталгаат гарын үсгийн маягт авах (Нотариатаар баталгаажуулах зорилгоор)
  • Банкнаас нэмэлтээр шаардах бусад бичиг баримт

 

4-р алхам:

 

УБЕГ-т бүртгүүлэх:

  • Бүрдүүлсэн бичиг баримтаа өгч дараах бичиг баримтуудыг хүлээн авна.
    • Гэрчилгээ
    • УБЕГ-ын тамгатай дүрэм эх хувиар
    • Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох хуудас

 

5-р алхам:

 

Тамга хэвлүүлэх:

Дурын тамга хэвлэлийн компанид хяналтын дугаар олгох хуудсыг авч очин тамгаа хэвлүүлнэ.

 

6-р алхам:

 

Нотариатаар баталгаат гарын үсэг баталгаажуулах:

Банкны дансанд гүйлгээ хийх эрх бүхий этгээдүүд биечлэн очно.

 

7-р алхам:

 

Банкны дансаа идэвхжүүлэх:

  • Албан хүсэлт (Тамга, гарын үсэгтэй)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Хуулийн этгээдийн дүрэм
  • Харилцагчийн мэдээллийн маягт
  • Баталгаат гарын үсэг, тамганы загвар (нотариатаар баталгаажуулсан)
  • Мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны биеийн байцаалт
  • Эцсийн өмчлөгч тус бүрийн биеийн байцаалт, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн биеийн байцаалт
  • Үйл ажиллагааны чиглэлд нь тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тухайн тусгай зөвшөөрөл

 

Хаан бизнес үйлчилгээ

Гарчиг: гарааны бизнес

Сэтгэгдэл үлдээх