Зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл

Таны карт аюулгүй юу?

Written by Khan bank | 2021-01-06, 08:22

Хүн бүр бэлэн мөнгөнөөс татгалзаж, картын болон онлайн гүйлгээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай зэрэгцэн цахим залилангийн хэрэг өсөх эрсдэлтэй тул таны картын аюулгүй байдлын мэдлэг мэдээллийг сайжруулах энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ. Та картаа ашиглахдаа дараах зүйлсийг анхааралдаа авч, цахим гэмт хэргээс сэргийлэн, ямар нэг сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд нэн даруй бидэнд мэдэгдээрэй. Таны картаар сэжигтэй, өндөр эрсдэлтэй гүйлгээ гарсан тохиолдолд ХААН Банк нь тантай нэн даруй холбогдон баталгаажуулж, гүйлгээг түр зогсоож, цаашид гарах гүйлгээний эрсдэлээс сэргийлж ажилладаг билээ.

  • Картын 4 оронтой ПИН кодоо АТМ дээр үүсгэхдээ өөрийн хувийн мэдээллийг (төрсөн өдөр, утасны дугаар гэх мэт) ашиглахгүй байх хэрэгтэй.

  • Карт болон түүнтэй холбоотой мэдээллийг (картын дугаар, CVV код, хүчинтэй хугацаа, ПИН код) бусдад дамжуулалгүй, нууцлаарай.

  • Картаа гээсэн даруйд Интернэт банк, Khan Bank аппликэйшнээр орж, картаа идэвхгүй болгон эсвэл 1800-1917 дугаарт эсвэл help@khanbank.com хаягт холбогдон, картаа түр хаалгаарай. 

  • Интернэтээр төлбөр тооцоо хийхдээ тухайн вэбсайтын нөхцөл, дүрэм журамтай танилцаж найдвартай эсэхийг шалгасны дараа картын мэдээллээ оруулаарай.

  • Таны и-мэйл хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн бол банканд очиж шинэчлээрэй.

  • Банкны лого байхгүй, гудамжинд харуул хамгаалалтгүй байршсан АТМ-аар битгий үйлчлүүлээрэй.

  • АТМ дээр сэжиг бүхий камер болон картын соронзон тууз, ПИН кодын мэдээллийг хуулж авч болохуйц төхөөрөмж байгаа эсэхийг шалган сэжигтэй санагдсан тохиолдолд үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй.

  • Картын ПИН код нь таны бусад карт, Интернэт банк, и-мэйл хаяг болон бусад зүйлсийн нэвтрэх нэр, нууц үгээс өөр байх нь аюулгүй юм.


Та картаараа онлайн худалдан авалт хийхдээ зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийг эндээс уншиж танилцаарай.