Шинэ байр, орон сууц худалдан авахаар сонирхож буй танд ойрын хугацаанд ашиглалтад орох гэж буй дараах 7 орон сууцыг танилцуулъя. Эдгээр орон сууцуудыг ХААН Банкны орон сууцны 15.6% - 18.6%-ийн зээлээр худалдан авах боломжтойг дуулгахад таатай байна.
SAN APARTMENT нь хотын төвд буюу 5-р сургуулийн хажууд байрладаг тул ихэнх оффис, үзвэр үйлчилгээний газруудтай ойр байдгаараа таны цагийг хэмнэх давуу талтай ажээ. Мөн сүүлийн үеийн залуусын амьдралын хэв маягт нийцүүлж нийтийн эзэмшлийн номын сан, урлагийн танхим, сургалтын танхим, дасгалын танхим зэргийг төлөвлөж өгсөн нь маш ухаалаг шийдэл болжээ. Хэмжээний хувьд 31 м.кв, 50 м.кв, 65 м.кв гэсэн сонголтууд байгаа нь ганц бие залуус болон, цөөн ам бүлтэй шинэхэн гэр бүлд оновчтой сонголт болж байна.
ЦЭНГЭЛДЭХ ХОТХОН нь 120 мянгатын автобусны буудлын хажууд буюу Наадам центрийн урд байрладаг, мөн л хотын төвд ойр, хүмүүсийн дуртай байршлуудын нэг билээ. Хотхоны дотоод зохион байгуулалтын хувьд хүүхдийн нас насны ангилалд зориулсан тоглоомын талбайтай, тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлсэн усан оргилуур, ногоон байгууламжтай. Дотор талбайд машин орохгүй байдлаар зохицуулсан, нэгдсэн камерын системээр өөрийн орц болон хүүхдийн тоглоомын талбайг харах боломжтой, “ДОБУ” гэрийн автоматжуулалт, хамгаалалтын ухаалаг системийг суурилуулсан зэргээрээ танай гэр бүлийн аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах давуу талтай ажээ. Хэмжээний хувьд 49.95 м.кв – 117.83 м.кв талбайтай 2-4 өрөөний сонголтууд байна.
TOKYO TOWN нь Japan town хотхоны зүүн талд, Орчлон ОУДС-ийн замын урд, орон сууцуудын төвлөрөл болоод буй таатай байршилд сүндэрлэн босож байна. Хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол хангалттай, хотхоны голд автомашин орохгүй, айл бүр голын хэсэг рүүгээ харьцах цонхтой зэрэг хүн бүрийн таалалд нийцэхүйц төлөвлөлттэй. Мөн спорт цогцолбор луугаа туннелиэр холбогдсон байгаа нь таны тав тухыг дээд зэргээр хангах ажээ. Хэмжээний хувьд 62.5 м.кв – 123.5 м.кв талбайтай 3-5 өрөө байруудыг санал болгох ба зарим байрууд нь оффис өрөөг тусдаа төлөвлөсөн байгаа нь гэрээсээ ажилладаг орчин үеийн залууст таатай шийдэл болжээ.
VIP RESIDENCE нь сүүлийн үед хүмүүсийн ихээхэн сонирхох болсон байршил буюу Яармагт, Хүннү Молл худалдааны төвийн замын эсрэг талд байршиж байна. Оршин суугчдынхаа тав тухыг ихэд анхааран төлөвлөсөн байгаа нь хотхоны 60%-ийг эзэлж буй ногоон байгууламж, усан хүрхрээ, хиймэл нуур, хүүхдийн тоглоомын талбай зэргээс нь анзаарагдах ажээ. Түүнчлэн аюулгүй байдлыг нь хангах үүднээс CRESTRON смарт системийг суурилуулсан ба үйлчилгээний төвийг газар доогуурх аюулгүй зорчих бүсээр холбосон нь цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үл хамааран хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь ая тухтай хүргэх боломжийг бүрдүүлжээ. Хэмжээний хувьд 91.96 м.кв – 114.35 м.кв талбай бүхий 3 өрөө байруудыг санал болгож байна.
Шинэ суурьшлын бүс болох Яармагт сүндэрлэж буй бас нэгэн орон сууц нь GARDEN CITY 2 бөгөөд интерьер экстерьерийн оновчтой шийдлийг цогцлоосноороо онцлог болж байна. Архитектур төлөвлөлт нь салхины урсгал, байгалийн гэрэл үзэх байдлыг хамгийн зөв байхаар шийдсэн бөгөөд давхар бүрдээ лобби байх шийдэл нь ая тухыг дээд зэргээр бүрдүүлсэн ажээ. Түүнчлэн оршин суугчдынхаа амьдралын зөв хэв маягийг дэмжих фитнесс, бассейн, спортын талбайг төлөвлөсөн ба тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн тоглоомын талбай, хиймэл нуур, дугуйн зам бүхий ногоон байгууламжид автомашин орохгүй байхаар шийджээ. Хэмжээний хувьд 68 м.кв -141.3 м.кв талбай бүхий байруудыг санал болгож байна.
MANDALA GARDEN нь мөн л шинэ суурьшлын бүсэд буюу тодруулбал Арцатын аманд сүндэрлэн босож буй хотхон билээ. Архитектурын шийдлийн хувьд агаар сэлгэлт, нар үзэлт сайтай, бат бөх суурьтайгаараа онцлог 4 цөмт барилга юм. Спорт комплексын онцлог нь бассейн, спорт талбайнаас гадна, экстрим спорт сонирхогчдын талбай, гольфийн чөлөөт цохилтын талбай зэргийг төлөвлөжээ. Түүнчлэн хотхоны дотоод төлөвлөлт нь гүйлтийн болон дугуйн зам, гүүрэн болон нүхэн гарц, ногоон байгууламж зэргийг агуулснаараа давуу талтай. Мөн дээд зэргийн чанартай тоноглол нь энэхүү орон сууцны бас нэгэн онцлог болж байна. Талбайн хувьд 46.8 м.кв – 191.3 м.кв талбай бүхий 2-4 өрөө байруудыг санал болгож байна.
RIVER PLAZA нь хотын үнэ цэнэтэй бүс болох River Garden хотхоны баруун талд сүндэрлэж буй амжилттай яваа ажил хэрэгч хүмүүсийн завгүй амьдралын хэв маягт тохирсон бизнес зэрэглэлийн орон сууц юм. Энэ цогцолборын онцлог нь айл бүр байгалийн гэрэл хангалттай үзэх 6 талт өнцөг бүхий өвөрмөц экстерьертэй, 3-р давхрын дээврийг тав тух бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан, бизнес зэрэглэлийн завгүй орон суугчдадаа зориулсан concierge үйлчилгээг санал болгодог, дээвэр дээрээ нисдэг тэрэг буух талбай төлөвлөсөн зэрэг өвөрмөц давуу талуудтай юм. Хэмжээний хувьд 127.6 м.кв – 225.5 м.кв талбай бүхий сонголтуудыг санал болгож байна.
**Эдгээр мэдээллүүдийг тухайн орон сууцын брошюр, танилцуулгаас авсан бөгөөд та дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох утсаар лавлан аваарай.