<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Гэртээ Скандинав стилийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хүн бүр байгальд ээлтэй, хог хаягдал багатай, минимал хэв маягийг өдөр тутмын амьдралдаа эрэлхийлэх болсон нь тэдний амьдрах орчноо тохижуулах мэдрэмжид хүртэл нөлөөлөн, улмаар Скандинав стилийн интерьерийн шийдлийг илүүтэй сонирхох болжээ. Та ч бас энэхүү хэв маягаар гэрээ тохижуулахыг хүсэж байвал Скандинав интерьерийн дараах таван элементийг бүрдүүлээрэй.

 


Цагаан болон цайвар өнгүүд


Скандинав интерьерийн хамгийн гол элемэнт нь цагаан болон цайвар төрлийн өнгөний зонхилол байдаг. Цагаан өнгө нь байгалийн гэрлийг өөртөө ойлгож гэрэлтсэн гэгээлэг орчинг бүрдүүлэх бөгөөд өрөөг илүү цэлгэр том харагдуулдаг. Зөвхөн хана, тааз төдийгүй шалны өнгөндөө хүртэл цагаан эсвэл цайвар модыг сонгодгоороо онцлогтой.

White.2

White.1

 


Минимал загварын тавилга


Скандинавчууд цэвэр модон тавилгыг эрхэмлэдэг бөгөөд энэ нь ч ерөнхий цагаан, цайвар уур амьсгалтай нь гайхалтай зохицдог. Тавилгын дизайны хувьд элдэв хээ хуаргүй, тэгш болон дугуйрсан ирмэгтэй байдаг. Олон тасалгаа бүхий тавиур, шүүгээтэй ширээ гэх мэт тавилгуудынхаа зай талбай хэмнэх, эд зүйлсээ хадгалах сав болох зэрэгт ихээхэн анхаарал хандуулдаг ч донжтой харагдуулахаа мартдаггүй байна.

Minimal.2

Minimal.1

 


Байгальтайгаа ойр


Цэцэгс, ногоон ургамал, чулуун эсвэл керамик баримал зэрэг нь Скандинав интерьерт заавал байх ёстой чимэглэлүүд юм. Түүнээс гадна гэртээ байгалийн гэрлийг тусгахыг ихэд эрхэмлэдэг тул цонхондоо хөшиг хийдэггүй байна. Хэрэв хөшиг заавал хэрэгтэй бол цагаан өнгийн нимгэн хөшиг, тюлийг илүүтэйгээр сонгодог.

Nature-2

Nature-3

 


Дулаан, тохилог орчин


Скандинавын орнуудад цаг агаарын байдал ихэвчлэн хүйтэн байдаг болоод ч тэр үү гэр орондоо дулаан, тохилог орчинг бүрдүүлэхийг эрмэлздэг. Ингэхдээ нэхмэл хөнжил, үслэг дэр гэх зэрэг төрөл бүрийн даавуун материалыг ашигладаг байна. Мөн тансаг үнэртэй лаа, ширээний, хананы гэрлүүд нь тэдний дуртай чимэглэлүүд юм.

Nature-1

Cozy-2

 


Өнгө болон принтүүд


Скандинав хэв маягт өөрийн мэдрэмж, стилээ илэрхийлэх гол зэвсэг нь өнгө болон принтүүд юм. Ихэвчлэн 3-4 төрлийн өнгөний зохицлыг ашиглах ба эдгээр нь цагаан, саарал, хар, ойн ногоон өнгөнүүдийн хослол, төрөл бүрийн пастел өнгүүдийн хослол, эсвэл цэнхэр, ногоон, бор гэх зэрэг байгалийн өнгүүдийг сонгосон байх нь элбэг харагдана.

Тэд анхаарал татахуйц төрөл бүрийн принтүүдийг мэдрэмжтэйгээр хослуулахдаа гаргууд хүмүүс. Тод өнгөтэй эсвэл сонирхолтой хээтэй дэр, beanbag (зөөлөн сандал), хананы зураг зэрэг нь тэдний өөрсдийгөө илэрхийлэх нэг хэлбэр ба минимал загварын орчин нь эдгээрийг улам тодотгодог. Мөн хананы зурагныхаа жаазыг энгийн хар эсвэл цагаан байлгадаг нь тухайн зургаа илүү тодотгохыг эрмэлздэгтэй нь холбоотой.

Print-2

Print-3

Холбоотой нийтлэл: Шинэ байр худалдан авахдаа юуг анхаарах вэ?

ХААН Банкны орон сууцны зээлийн хүү буурч сарын 1.3-1.55% болсон ба сарын 1.6% хүүтэй орон сууцны засварын зээлийг санал болгож байна. Та доорх холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Орон сууцны зээл татаж авах

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ