<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бүсгүй та санхүүгээ зөв удирдаж чадаж байна уу?

Хэрэгтэй зүйлс өчнөөн байгаа ч цалингаас цалингийн хооронд хүссэн зүйлдээ хөрөнгө мөнгө зарцуулж чадахгүй л байх шиг санагдаад байна уу?

Орлого чинь нэг л хүрэлцэхгүй ойр зуурхан юманд зарцуулагдаад дуусаад байгаа бол тэр нь бага мөнгөтэйдөө ч биш, буруу зарцуулаад байгаатай холбоотой байж мэднэ шүү.

Дараах зөвлөмжүүд таныг санхүүгээ гартаа авч, хөрөнгөө зөв удирдаж, чухал хэрэгтэй зүйлсдээ мөнгөө зарцуулдаг болоход туслах болно.

Санхүүгээ зөв удирдах хамгийн эхний алхам бол орлого, зарлагаа хянах

Ямар нэг зүйлийг засаж сайжруулахын тулд мэдээж юу болохгүй, буруу байгааг олж тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр өөрт байгаа мөнгөө зөв зарцуулж сурахын өмнө эхлээд одоогоор мөнгөө юунд хэрхэн зарцуулж байгаагаа ажиглаад үзээрэй. Та цаасан дээр, эксэль дээр гэх мэтээр хаана л бол хаана орлого зарлагаа хөтөлж болно. Харин зардлаа цувуулаад бичихийн оронд ангилалд хуваан бичээрэй. Ахуйн хэрэглээ, төлбөр тооцоо, найз нөхөдтэйгөө уулзах, эрүүл мэнд, гоо сайхандаа, хувийн хөгжилдөө, хүүхдэдээ гэх мэтчилэн өөрт тохирох хэдэн ч ангилалд хувааж болно.

Зардлаа ингээд ангилаад бичихээр юунд хэт их мөнгө зарцуулаад байгаа, аль зардлаа хэрхэн танаж өөр бусад хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж болохыг олж харахын зэрэгцээ өөрийн амьдралын хэв маяг, алдаа дутагдал, авууштай сайн зүйлсээ анзаарах давуу талтай.

Зардлаа хянаад сурчихсан хүний дараагийн алхам бол зардлаа урьдчилан төлөвлөх

Мөнгөө юунд хэрхэн зарцуулдгаа анзаарчихсан, яаж зарцуулбал илүү үр өгөөжтэй байхыг мэдчихсэн хүний дараагийн алхам бол зардлаа төлөвлөх юм. Хэдэн төгрөг юунд зарцуулах, хэдийг нь хадгалах гэх мэтчилэн орлогоо хуваарилан, яг түүнийхээ дагуу зарцуулснаар таны төлөвлөгдөөгүй зүйлд мөнгөө үрэх нь багасна.

Ингэснээр та хүнсний дэлгүүр орохдоо ч авах зүйлсээ урьдчилан төлөвлөж хэрэггүй зардал гаргахаа болино гэсэн үг. Энэ нь мэдээж өөрийгөө зовоож, өөрөөсөө харамлаж амьдарна гэсэн үг биш л дээ. Харин ерөнхийдөө мөнгөө хяналттай зарцуулж, илүү том зорилго, таныг жаргалтай байлгах зүйлсийн төлөө жижиг зардлууд дээр хэмнэлт гаргах сонголт билээ.

Үүнийг хэрэгжүүлж болох нэг арга нь гэвэл олон төрлийн дансанд мөнгөө хуваан байршуулах юм. Жишээлбэл гадныхан ихэвчлэн өөр өөр зардалд өөр өөр карт ашиглахыг хэвшил болгочихсон байдаг. Өдөр тутмын ахуйн зардал, гадуур хооллох, чөлөөт цагаа өнгөрөөх зардал, шинэ хувцас эдлэл худалдан авах, тэр ч бүү хэл хүүхдэдээ өгөх халаасны мөнгийг хүртэл картанд байршуулан өгсөн байдаг нь давхар хүүхдэдээ ч бас санхүүгийн боловсролыг багаас нь олгож байдаг.

Мөнгө хэмнэх төрөл бүрийн боломжуудыг нэрэлхэлгүй ашигладаг байх

Бидний дунд нийтлэг байдаг зан бол хямдрал урамшууллыг ашиглахаас нэрэлхдэг эсвэл бага хувьтай хямдралыг хоёрын хооронд гэж үзээд үл ойшоодог. Гэтэл хэмнэлт гэдэг нь далайд дусал нэмэр гэгчээр өдөр бүр хэмнэсэн жижиг зардлууд нийлээд тодорхой хугацааны дараа дорвитой хэмнэлт болсон байдаг.

Тэгэхээр байнга ордог дэлгүүрийнхээ хөнгөлөлтийн картыг 3%-ийн хөнгөлөлттэй байсан ч гололгүй авдаг байх, байнга үйлчлүүлдэг кофе шопынхоо 10-ыг авбал 1 үнэгүй гэсэн картыг санаа зоволгүй ашигладаг байх зэрэг өөрийн өдөр тутмын амьдралын хэмнэлд нийцдэг хямдрал урамшууллыг хэрэглэж хэвших нь таны санхүүгийн байдалд нэмэр болдог гэдгийг та өөрөө туршаад үзвэл ойлгох болно.

Жишээ нь таны үйлчлүүлэх дуртай L’occitane, Charles & Keith, Choijin Temple, Roc Café, Cinderella Clinic зэрэг төрөл бүрийн дэлгүүр, ресторан, гоо сайхан, фитнесс гэх мэт үйлчилгээний газруудад Glamour кредит картаар 3-40% хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх

Та орлого, зарлагаа хянадаг, зардлаа урьдчилан төлөвлөдөг, жижиг зүйлс дээр ч хэмнэлт хийдэг хэдий ч таны мөнгө хүрэлцэхгүй байгаа мэдрэмжийг авсаар л байна уу? Тэгвэл та магадгүй ямар нэг байдлаар орлогоо нэмэгдүүлэх арга олох хэрэгтэй. Энэ нь таны боломж бололцооноос шалтгаалаад чаддаг зүйлээрээ бусдад туслалцаа үзүүлэх, бяцхан бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийх гэх мэт юу ч байж болно. Хамгийн гол нь үүнийг чадахгүй, болохгүй, амжихгүй гэж сөрөг талаас нь харалгүйгээр, хэрхэн болгож бүтээж болох уу гэж чин сэтгэлээсээ бодоорой.

Амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг харахад ихэвчлэн л огт бүтэхээргүй болохооргүй нөхцөл байдлыг шантралгүйгээр даван туулсан байдаг. Тэгэхээр та ч бас заавал бусдыг гайхшруулах амжилтад хүрдэггүй юм аа гэхэд ядаж л өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргаад үзээрэй.

Эцэст нь хэлэхэд та аливаа зүйлд хэр хэмжээний хичээл зүтгэл гаргана тэр хэмжээнийхээ л үр дүнд хүрнэ гэдгийг байнга санаж байгаарай.

Холбоотой нийтлэл: 30-40 насандаа санахад илүүдэхгүй 10 зүйл

Таныг илүү их хэмнэлт хийхэд туслах Glamour кредит карттай танилцана уу.

New call-to-action

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ