<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Балид очоод заавал хийх зүйлс

Өмнөх нийтлэлээрээ бид танд Бали арлын заавал очиж үзэх байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулсан билээ. Харин энэ удаад Бали арал дээр хийж үзэх сонирхолтой зүйлсийг санал болгож байна.


Балид очсон л бол зайлшгүй хийж үзэх зүйлс


Бали дүүжин

Бага байхад хүүхэд бүрийн хамгийн дуртай байнга очерлоод зогсдог тоглоом нь савлуур байсан. Та одоо ч савлуур дээр тоглох дуртай хэвээрээ байгаа бол Балид хаа сайгүй байрлах маш өндөр, ой мод, далай тэнгис, хүрхрээг дээрээс нь тольдох боломжтой Бали дүүжингийн аль нэгийг зориорой. Хамгийн анхны бөгөөд хамгийн алдартай нь “Bali Swing” бөгөөд газраас дээш 10м, 15м, 20м, 78м өндөр байх сонголтуудтай.

Swing

Swing 2

 

Шилэн бассейн

Балид очсоных бас нэгэн үзүүштэй зүйл бол ой модыг эсвэл далайн эргийг дээрээс нь тольдон харангаа коктейл, шимсний шүүс амтлан амрах боломж бүхий шилэн бассейнууд юм. Хамгийн алдартай нь “Hanging Gardens of Bali” бөгөөд эндхийн усан бассейн нь дэлхийн топ усан бассейнаар хэд хэдэн удаа шалгарч байсан.

Hanging2

Hanging

 


Хүүхэдтэйгээ хамт хийж үзэх зүйлс


Waterbom усан парк

Дэлхийд 3-т Азидаа 1-т ордог Waterbom усан парк дээр заавал очиж үзээрэй. Ялангуяа та хүүхэдтэйгээ хамт явж байгаа бол төрөл бүрийн усан тоглоомуудтай энэхүү парк нь бусад паркуудаас илүү онцгой, сонирхолтой санагдаж, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээх болно.

Waterbom2

Waterbom

 

Сармагчны ой

Sacred Monkey Forest буюу сармагчны ой нь жуулчдын очих дуртай газруудын нэг билээ. Энд та гэр бүлээрээ зугаалж, эгдүүтэй хөөрхөн сармагчинуудыг харж, хамт зургаа даруулж болно. Сармагчинууд аялагчдын эд хөрөнгийг аваад зугтаах нь элбэг байдаг тул барьж яваа цүнх, чухал зүйлсээсээ анхаарлаа бүү салгаарай.

Sacred

Sacred2

 

Шувуун парк

2000 м.кв талбайтай 250 төрөл зүйлийн 1000 гаруй шувуудтай Bali Bird Park-д та гэр бүлээрээ бүтэн өдрийг өнгөрөөж, үзэсгэлэнт шувуудыг сонирхон, зургаа татуулж, төрөл бүрийн шувуудын үзүүлбэрийг үзэх боломжтой. Энэхүү парк дотор ресторан, кофе шоп, зайрмаг, сувенирийн дэлгүүр гээд л төрөл бүрийн үйлчилгээний газрууд байгаа.

BlueBird

BlueBird2

 

Ловина эргийн дельфин

Ловина эрэг амар амгалан, хүн цөөнтэй гэгддэг тул та олны хөлөөс зайтай тайван амрахыг хүсвэл энд ирээрэй. Мөн та өмнө нь зөвхөн кинон дээр л харж байсан дельфин загас усанд үсрэн тоглохыг эндээс олж харах боломжтой. Өглөө нар мандахаас өмнө очвол хамгийн үзэсгэлэнтэй байдгийн зэрэгцээ хэрэв хүсвэл завь хөлслөн тэдэнтэй зэрэгцэн явж, ойроос харж ч болно.

Lovina2

Lovina


Балигийн үдшээр хийж үзэх зүйлс


Beach Clubs

Балид очсон л бол заавал очих ёстой газруудын нэг бол Beach Club бөгөөд танд маш олон сонголтууд байгаа. Далайн эрэг дээр нар жаргахыг харангаа төрөл бүрийн хөгжим сонсож, зууш идэж, коктэйл ууж, түүдэг гал асааж, bean bag налан сууж, далайн спортыг туршиж үзэх гэх мэт өөр өөрийн гэсэн онцлогтой олон Beach Club-аас та өөрт илүү сонирхолтойг зорин очоорой. Хамгийн алдартайгаас нь дурдвал Sundays Beach Club, Finns Beach Club, The Lawn зэрэг байна.

BeachClubs2

BeachClubs

 

Rooftop Bars

Үзэсгэлэнт Бали арлыг дээрээс нь тольдох боломжийг олгодог олон Rooftop Bar-ууд бий. Harris Bukit зочид буудлын Jim’Bar’N нь Балигийн хамгийн өндөр Rooftop Bar бөгөөд эндээс Бали арлын эргэн тойрон 360 градус харагдах ба шинэхэн далайн хоол болон нэрийн коктейлуудаараа алдартай. Минимал, элегант, шинэлэг байдлаараа жуулчдын очих дуртай газар болсон Rock Bar нь далайн эрэг дагуух 1.3 км хад чулуун дээр байрладаг, эргээс 14 метрийн өндөрт байрлах ба эндээс Энэтхэгийн далайг тольдон харах боломжтой.

Rooftop

Rooftop2

Та Балигийн үдшээр хаашаа ч явалгүй зүгээр хотын гудамжаар алхсан ч уйдахгүй. Төрөл бүрийн шоу, гудамжны хоол, шөнийн худалдаа гээд л үзэж сонирхох зүйлс өчнөөн тааралдах болно.

Бали арал руу аялж, эдгээр сонирхолтой зүйлсийг хийж үзэх боломжийг ХААН Банк танд олгож байна. Эрхэм харилцагч та ХААН Банкны дурын картаа ХААН Банкны ПОС машин дээр болон гадаадад уншуулаад, таны гүйлгээний дүн 300,000₮ хүрэх тутамд Бали арал руу аялах нэг тохирлын эрх аваарай.

Гайхамшигт аялал таныг хүлээж байна.

Холбоотой нийтлэл: Бали арлын үзэсгэлэнт газрууд

New call-to-action

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ