Аз жаргал гэдэг бол хүрэх ёстой цэг биш харин өдөр тутмын сэтгэлийн амар амгалан, жижиг зүйлсээс ч мэдрэгдэх баяр хөөр, сөрөг бүхнийг сөрөн зогсох дотоод хүч чадал юм. Аз жаргалыг бусдаас хайж гансран суухын оронд өөрөө өөрөөсөө олж чаддаг бүсгүй танд дараах шинжүүд байдаг гэдэгт итгэлтэй байна.
Та өдөр бүрийг утга учиртай өнгөрөөдөг
Та энэ хорвоод ямар нэг гайхалтай зүйл бүтээх, эсвэл нийгэмд эерэг зүйл авчрах гэсэн хүсэл мөрөөдөл, туйлын зорилготой. Энэхүү алсын зорилгоо та сэтгэлийнхээ гүнд шидчихээд өдөр бүр түүндээ хүрэх нэг алхмыг хийсээр байдаг. Зорилго, хүсэл мөрөөдөлтэй бүсгүй танд амьдралын хором мөч бүр үнэтэй тул таны хувьд өдөр тутмыг нэгэн хэвийн байдлаар урсган өнгөрөөх дэндүү хайран. Тиймээс та амьдралыг өдрөөс өдрийн хооронд аргацааж өнгөрөөхийн оронд, өдөр болгоныг шинэлэг, утга учиртай өнгөрөөдөг.
Та маш том зүрхтэй
Та аз жаргалыг зөвхөн өөртөө бус хүн бүрд хүсдэг. Та үгээрээ үйлдлээрээ бусдад эерэг нөлөөллийг бий болгохыг хичээдэг, тусламж хэрэгтэй хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусалж дэмжиж, бусдын өмнөөс аз жаргалтай байж чаддаг. Хэн нэгэн танаас ямар нэг зүйлээрээ илүү байх нь танд огтхон ч сөргөөр нөлөөлж, атаархлыг тань төрүүлдэггүй. Учир нь та бусдын аз жаргал нэмэгдлээ гээд таных багасчихгүйг мэддэг. Та байгаадаа талархдаг, байхгүйдээ шунадаггүй. Та сэтгэлдээ гомдол үзэн ядалт гэх мэт сөрөг мэдрэмжүүдийг хураагаад суудаггүй, бусдыг чин сэтгэлээсээ уучилж өршөөж чаддаг.
Та сэтгэл зүйн дархлаатай
Та өөрийгөө бусадтай харьцуулж голдоггүй, тэдэнтэй адил байх гэж хичээдэггүй. Харин ч өөрийнхөө бусдаас өөр онцгой чанарыг мэддэг, түүнийгээ хайрладаг. Би өөрийгөө өөрөө л тодорхойлно гэсэн үзэл баримтлалтай тул эмэгтэй хүний талаарх нийгмийн тогтсон ойлголт, шаардлагуудад заавал нийцэх гэж өөрийгөө зовоодоггүй. Бусдын сөрөг үзэл бодол шүүмжлэл танд тэр болгон тусч таныг эмзэглүүлээд байдаггүй, учир нь та өөртөө сэтгэл зүйн дархлаа суулгачихсан.
Та өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг
Танд ямар нэг асуудал тулгарахад юуны өмнө хэнээс тусламж авах вэ гэхээсээ илүүтэйгээр би өөрөө үүнийг хэрхэн шийдвэрлэж чадах вэ гэсэн хандлага гаргадаг. Ямар нэг зүйл буруугаар эргэхэд хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрөөсөө эхэлж алдааг хайж олдог. Тулгарч буй асуудал бүрд гадны хүчин зүйлс, бусдыг буруутгаж гомдоллодог хүн ер нь л жаргалтай байж чадахгүй. Харин өөрийн нөлөөлж чадахгүй зүйлсийг зөнгөөр нь орхиод нөлөөлж чадах зүйлсдээ хариуцлагатайгаар шийдэл олдог хүнд асуудал бэрхшээлийг давах улам л амархан болж байдаг. Хэнээс ч шалтгаалахгүйгээр өөрөө өөрийнхөө ар тал байж чадна гэдгээ мэдрэх нь хамгийн хүчирхэг, хамгийн амттай аз жаргал билээ.
Та өөртөө өгөөмөр ханддаг
Та өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсэд цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулж чаддаг. Завгүй амьдралаасаа түр ч болов завсарлага аваад өөрийн хувийн хөгжил, сэтгэл санааны өөдрөг байдлаа нэмэгдүүлэх зүйлсийг хийдэг. Та спортоор хичээллэх, гоо сайханд орж алжаалаа тайлах, гадаад хэл сурах, тренд ресторанд амттай оройн зоог барих, дэлхийгээр аялах, шинэ загварын хувцас худалдан авах зэрэг амьдралын чимэг болсон зүйлсийг хэзээ нэгэн өдөр гэж хойшлуулаад өөрийнхөө аз жаргал, сэтгэл ханамжаас хумслаад суудаггүй. Аз жаргал таны хувьд ирээдүйд биш, яг одоо таныг хүрээлж байдаг.
Өөрийгөө илүү жаргалтай байлгах сонголтуудыг өдөр тутамдаа хийдэг орчин үеийн эрхэмсэг бүсгүй таны амьдралын хэв маягт Glamour кредит карт төгс нийцнэ. Glamour кредит карт танд 1-15 сая хүртэлх төгрөгийг хүүгүй зарцуулах эрхийг олгодгийн зэрэгцээ та манай хамтрагч байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.
Холбоотой нийтлэл: Бүсгүй та санхүүгээ зөв удирдаж чадаж байна уу?