<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Онлайнаар зээл авахад таны мэдэх ёстой бүх зүйл


Онлайн зээл гэж юу вэ?


Та салбарт ирэх шаардлагагүйгээр гар утсаараа эсвэл компьютероороо хандан, хэзээ ч хаанаас ч зээл авах боломжтой.

 


Ямар зээлийг онлайнаар авч болох вэ?


  • Цалингийн зээл
  • Хадгаламж барьцаалсан онлайн зээл

 


Онлайнаар зээл авахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?


  • Интернэт банкны харилцагч болох
  • Салбарт ирж 1 удаагийн гэрээ байгуулах

 


Зээлийн шийдвэр, хариу хэзээ гарах вэ?


Хадгаламж барьцаалсан онлайн зээл: Шууд таны дансанд олгогдоно.

Цалингийн зээл: Ажлын 8 цагийн дотор.

 


Ямар хэмжээний зээл авч болох вэ?


Хадгаламж барьцаалсан онлайн зээл: Хамгийн багадаа 18,000₮, хамгийн ихдээ таны хадгаламжийн үлдэгдлийн 90%.

Цалингийн зээл: 100,000 - 30 сая төгрөг (Дээд хэмжээ танд үүссэн зээлийн эрхээс хамааран 30 сая төгрөгөөс бага байж болно.)

 


Ямар тохиолдолд онлайн зээл авч болохгүй вэ?


Хадгаламж барьцаалсан онлайн зээл:

  • Байгууллагын хугацаатай хадгаламжийн данс
  • Хадгаламж барьцаалсан кредит карт
  • Зээлийн эрх нээх гэрээ байгуулаагүй хадгаламжийн данс


Цалингийн зээл:

  • ХААН Банкны дансаар цалингаа авдаггүй
  • ХААН Банкны дансаар цалингаа авсан хугацаа шаардлагад хүрэхгүй байх
  • Зээлийн түүхийн үнэлгээ хангалтгүй
  • Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа Mонголбанкны шалгуурыг хангахгүй
  • Цалингийн зээл авах насны шалгуурыг хангахгүй байх (18 нас хүрсэн байх ба тэтгэврийн насаар хязгаарлагдана.)

 


Онлайн зээлийн нөхцөл:


Хадгаламж барьцаалсан онлайн зээл:

  Төгрөг Ам.доллар Юань
Зээлийн хэмжээ Хадгаламжийн бодит үлдэгдлийн 90%-аас хэтрэхгүй.
Зээлийн хүү

Хадгаламжийн жилийн хүү
+ 4.8%

Хадгаламжийн жилийн хүү
+ 3.6%

Хадгаламжийн жилийн хүү
+ 1.5%
Зээлийн хугацаа Хадгаламжийн дансны дуусах хугацаагаар тогтооно.
Өргөдлийн хураамж Хураамжгүй
Зээл олголтын үйлчилгээний шимтгэл Байхгүй

 

Цалингийн зээл:

Зээлийн хэмжээ Цалингийн орлогод үндэслэн тогтоосон зээлийн эрх
Зээлийн хүү (сарын)* 1.5-1.7%
Зээлийн хүү (жилийн)* 18.0-20.4%
Хугацаа 30 хүртэлх сар
Өргөдлийн хураамж 0₮
Зээл олгох үйлчилгээний шимтгэл Олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1.5 сая төгрөг.

*Зээлийн хүү нь тухайн байгууллагын ХААН Банктай хамтран ажиллах гэрээнээс хамааран өөрчлөгдөж болно.

 


Мэдэхэд илүүдэхгүй:


Хадгаламж барьцаалсан онлайн зээл:

  • “Боловсрол-Хүүхдийн ирээдүй” хадгаламжийн хувьд хадгаламжийн гэрээ 18 жилээр байгаа ч хадгаламжийн дансыг жил тутам сунгадаг учир хадгаламж барьцаалсан зээл авахад тухайн жилийн сунгагдах хугацаа хүртэл зээл олгогдоно.
  • Хадгаламжийн дансыг барьцаалж зээлийн эрх нээх гэрээ байгуулахад тухайн үеийн үлдэгдлийн тодорхой дүнд эрх нээж байгаа бөгөөд зээлжих боломж нь тухайн гэрээнд заасан хэмжээ байна гэсэн үг. Тэгэхээр хэдийгээр хадгаламж нэмэгдсэн ч гэрээтэй зээлэх боломжит дүн нь хэвээр байна гэсэн үг. Энэ тохиолдолд зээлжих хэмжээгээ нэмүүлэхийг хүсвэл дахин банканд очиж гэрээ шинэчилэн байгуулна.
  • Зээлийн хүсэлт илгээх явцад харилцах данс сонгодог. Энэ нь зээл хүлээн авах болон зээлээ эргэн төлөх данс юм. Иймд зээлийн хугацаа дуусахад тухайн заасан харилцах данснаас зээлийг татах ба үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд барьцаалж байсан хадгаламжийн данснаас сууутгана.

Цалингийн зээл:

  • Зээл авах явцад алдаа заагаад байвал Khan Bank аппликэйшнээ шинэчлээд дахин оролдоод үзэхэд гэмгүй. Учир нь аппликэйшн байнга шинэчлэгдэж байгаа бөгөөд аппликэйшний хуучин хувилбар зөрөхөд системээс алдаа зааж байх магадлалтай.
  • Зээлийн хүсэлт илгээх явцдаа гэрээ байгуулах салбар нэгжээ зөв сонгох хэрэгтэй. Учир нь таны сонгосон салбарт зээлийн эрх нээх гэрээ нь бэлтгэгдэн очсон байх ба буруу салбар сонгосон тохиолдолд өмнөх сонгосон салбарын ажилтан заавал хүсэлтийг тань цуцалж, шинээр зээлийн хүсэлт илгээх шаардлагатай болдог.
  • Гэрээ байгуулах салбар нэгж сонгох явцад зарим салбар нэгж харагдахгүй. Учир нь зөвхөн онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулах боломжтой салбаруудын жагсаалтыг л харуулдаг.

 


Та "Khan Bank" аппликэйшн татахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу.

 

Appstore
Google Store

 

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ