<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1722691227794037&amp;ev=PageView&amp;noscript=1">

Картын хэрэглээтэй холбоотой хамгийн түгээмэл 10 асуулт



Картаа гэмтээсэн тохиолдолд яах вэ?



Та картаа соронзон долгион үүсгэх төхөөрөмжөөс хол байлгаж, соронзон туузыг нь гэмтээх, хугалахаас болгоомжлоорой. Хэрэв таны карт гэмтэж, дахин ашиглах боломжгүй болсон тохиолдолд картаа нөхөн авах зааварчилгааны дагуу дахин захиалаарай.

 


Картын хугацаа дууссан үед хэрхэн сунгах вэ?



Таны картын хүчинтэй хугацаа буюу дуусах он, сар картын нүүрэн дээр байрлаж байгаа. Та картынхаа хугацааг дуусах дөхөхөөр картаа сунгуулах зааварчилгааны дагуу захиалах боломжтой.
Хэрэв та шинээр карт захиалах бол
Khan Bank аппликэйшнээрээ захиалаад шуудангаар үнэгүй хүргүүлэн аваарай.
Мөн интернэт банкаараа ч захиалж болно.

 



Захиалсан картаа хэрхэн авах вэ?



Та картаа захиалаад шуудангаар үнэгүй хүссэн хаягаараа хүргүүлэн авах боломжтой. УБ хотод ажлын 3-5 хоногт, Орон нутгийн аймгийн төвүүдэд 5-7 хоногт хүргэгдэнэ. Та ажлын өдрүүдэд байх хаягаа өгөх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Шууданд хүргэгдсэн картын мэдээлэл таны бүртгэлтэй утасны дугаарт мессеж очно. Та картаа хаана байгаа талаар мэдэхийг хүсвэл
http://www.mongolpost.mn/ холбоосоор орж таны утсанд мессежээр очсон KB…… дугаарыг оруулан шалгах боломжтой.
Та шууданчид өөрийн иргэний үнэмлэхээ шалгуулан картаа хүлээн аваарай. Картын дугтуй бүрэн бүтэн эсэхэд анхаараарай.

 


Шинэ картаа хэрхэн идэвхжүүлэх вэ?



Та шинээр авсан картаа ХААН Банкны АТМ дээр зааврын дагуу идэвхжүүлээрэй.

 


Картын ПИН кодоо мартсан бол хэрхэн сэргээх вэ?



ПИН кодоо мартсан тохиолдолд та өөрийн банканд бүртгүүлсэн утасны дугаараасаа Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт холбогдон үнэгүй сэргээлгэх, эсвэл иргэний үнэмлэхтэйгээ өөрт ойр байрлах салбарт хандан 500 төгрөгийн хураамж төлөн сэргээлгэх боломжтой.

 



Картын ПИН кодоо 3 удаа буруу оруулсан бол хэрхэн блокийг гаргуулах вэ?



Хэрэв та ПИН кодоо санаж байгаа бол Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт болон
help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаасаа холбогдож ПИН кодын блокоо гаргуулна. Ийнхүү блокийг гаргуулснаар хуучин ПИН кодоо үргэлжлүүлэн ашиглах боломжтой.

 


Картаа АТМ-д хураалгасан тохиолдолд хэрхэн авах вэ?



АТМ-аар үйлчлүүлсний дараа картаа авах гэсэн сонголт гарч ирснээс хойш 30 секундийн дотор картаа аваагүй, эсвэл АТМ-ы төхөөрөмжийн доголдлын улмаас карт хураагдах магадлалтай.

ХААН Банкны салбар дахь АТМ-д хураалгасан бол бичиг баримтаа салбарын ажилтанд шалгуулан, хураагдсан картаа буцаан авах боломжтой.

Худалдаа, үйлчилгээний байгууллага болон Экспресс банканд байрлах АТМ-д хураалгасан бол Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт холбогдон, таны карт хураагдаж ирсэн эсэхийг шалгуулж, ХААН Банк Цамхагийн 1-р давхарт өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж, хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Бусад арилжааны банкны АТМ-д картаа хураалгасан бол тухайн банканд хандан картаа авах боломжтой.
Гадаадад АТМ-д картаа хураалгасан бол (976) 7507-1917 дугаар болон
help@khanbank.com цахим шуудангийн хаягт хандан картаа түр хугацаагаар хаалгуулаарай. Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг харилцагчид буцаан олгодоггүй (зарим банк гадаад паспортыг үндэслэн буцаан олгодог) тул та шинээр карт захиалан авах хэрэгтэй болно.

 


Картыг хэрхэн яаралтайгаар захиалах вэ?



Та картаа “Яаралтай” захиалахыг хүсвэл өөрт ойр салбарт хандан “Яаралтай” захиалгын хураамж 15,000₮ болон тухайн төлбөрийн картын үнийг тушааж, ажлын 3 цагийн дараа Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлах ХААН Банк Цамхагийн 1-р давхараас хүлээн аваарай.

 


“Миний карт” гэж юу вэ?



Та өөрийн хүссэн зургийг картан дээр хэвлүүлэн авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг
http://miniicard.mn/ холбоосоор аваарай.

 


Картаар хийсэн гүйлгээг хэрхэн шалгах вэ?



Та ХААН Банкны Интернэт банк,
Khan Bank аппликэйшн болон Ухаалаг мэдээ үйлчилгээгээр хаана ч, хэзээ ч картын гүйлгээгээ хянах боломжтой.

Таны хийгээгүй гүйлгээ гарсан эсвэл картаар гүйлгээ хийж болохгүй байгаа тохиолдолд 1800-1917 дугаарт /гадаадаас (976) 7507-1917/ болон help@khanbank.com хаяг руу банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаасаа хандан шалгуулах боломжтой.

Карт эзэмшигч та баярын худалдан авалтаа хийхдээ бидний бэлтгэсэн онлайн худалдан авалт хийхээ зайлшгүй анхаарах зүйлс болон картаа залилан, эрсдэлээс хамгаалах зөвлөмжүүдтэй танилцаарай.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ